2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 892,334,670.00 төгрөгийн үнийн дүн бүхий 17,476,566 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” ХК (RMC +15.00%) болон “Алтайн Зам” ХК (AZH +14.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Багануур” ХК (BAN -4.91%) болон “Дархан Нэхий” ХК (NEH -2.01%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 0.53 хувиар буурч 20143.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,380,559,072,652.15 төгрөг боллоо.