Энэ сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотноо замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Уг шинэ дүрмээр олон зүйл заалт өөрчлөгдсний нэг бол шар тэмдэгний заалт. Өнөөдрийн байдлаар нийслэлийн замд дөрвөн газар энэхүү тэмдэглэгээ хэрэгжиж байна. Шинэчлэгдсэн дүрмээр бол замын хөдөлгөөний үед ямар нэгэн тээврийн хэрэгсэл уг тэмдэг дээр зогсохыг хоригложээ.
Хэрэв уг заалтыг зөрчвөл шинэ хуулийн дагуу хорин мянган төгрөгөөр торгох аж. Гэвч энэхүү шинэчлэгдсэн дүрмийг жолооч нар мэдэхгүйгээс зөрчих явдал ихээр гарч байна.