Хvний оюун ухаанд цангис жимс хамгийн сайнаар нөлөөлдөг гэж судлаачид vзэж байна. Энэ жимсэнд хvчилтөрөгчийн чөлөөт радикалуудын эсрэг vйлчлэл vзvvлдэг vл исэлдvvлэгч бодис хамгийн ихээр агуулагддаг ажээ. Эдгээр радикалын улмаас холестерол гормон нь зvрх судсанд хортой нөлөө vзvvлдэг бөгөөд ой санамж болон нас ахисан хvмvvсийн тулгуур эрхтний vйл ажиллагааг муутгадаг ажээ.
Цангис жимсний дараа хоёрдугаарт, нэрс орж байна. Энэ жимсэнд агуулагддаг vл исэлдvvлэгч бодисын хэмжээ цангисийнхаас арай бага байдаг аж. Гэхдээ нэрсэнд хараа сайжруулдаг бодисууд агуулагддаг байна.
Гуравдугаарт, том навчтай манжин болон байцаа оржээ. Учир нь Альцгеймер өвчнийг даамжруулж, мөн сэтгэцийн vйл ажиллагааг сулруулдаг ферментvvдийг энэ хоёр ногоонд агуулагддаг бодисууд устгадаг байна.
Эдгээр ногооны дараа тослог загас оржээ. Яргай, сардина, май зэрэг загасны маханд хортой ферментvvдийг задалдаг өөхний хvчил агуулагддаг юм. Долоо хоногт ядаж ганц удаа тослог ихтэй загас хvнсэндээ хэрэглэвэл Альцгеймер өвчин тусах магадлал мэдэгдэхvйц хэмжээгээр буурдаг болохыг судалгаа харуулжээ.
Энэ жагсаалтын тавдугаарт бууцай орсон байна. Энэ ногоо нь хөгшрөлтөөс vvдсэн мэдрэлийн системийн vйл ажиллагаа доголдох, танин мэдэхvйн чадвар сулрах vйл явцыг удаашруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.