Бангладешт онгоц барьцаалахыг завдсан этгээдийг устгасан талаар тус улсын аюулаас хамгаалах алба өчигдөр мэдэгдсэн билээ. Онгоц барьцаалагч этгээд зорчигчид болон онгоцны багийнханд буу тулган Читагонг хотноо газардуулсан байна. Тус үед онгоцонд 148 зорчигч зорчиж байжээ. Онгоцыг газардсаны дараа аюулаас хамгаалах албаныхан онгоцонд нэвтэрч барьцаалагч этгээдийг бууж өгөхийг шаардсан байна. Гэвч тэрээр шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд түүнийг хөнөөсний дараа тоглоомон буутай байсан болохыг нь мэджээ.
Барьцаалагч этгээд нь 25 настай Мохаммад Палаш Ахмед гэх этгээд байсан бөгөөд аюулаас хамгаалахынхнаас Ерөнхий сайдтай яриулахыг шаардсан байна.
Эх сурвалж: BBC