Нийслэлийн Онцгой байдлын
газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн \”Сургалт зохион байгуулах
тухай” А/86 дугаар тушаалын дагуу шинээр батлагдсан Монгол Улсын Галын аюулгүй
байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус газрын Гал унтраах,
аврах ангийн захирагч, салааны захирагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч,
Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нарт
сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.Сургалтыг ОБЕГ-ын
Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж, тус сургалтанд нийт 96 албан
хаагч хамрагдлаа.Сургалтын зорилго нь шинээр батлагдсан Монгол Улсын Галын
аюулгүй байдлын тухай хуулийн дагуу гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион
байгуулах арга хэлбэрийг боловсронгуй болгох, албан хаагч нарын хууль эрх зүйн
мэдлэг, гал унтраах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гал түймрийн улсын
хяналт шалгалтын ажлыг сайжруулахад оршино.