Шотландын Инверури хотод зоогийн газар эзэмшдэг Онвер Абдул Вахид гэдэг эр хэсэг хугацаанд өөрийгөө саятан хэмээн мэдэрчээ. Нэг хайнга үйлчлүүлэгч нь гурван хүний үдийн зоог бариад 100 гаруй фунт стерлинг төлөх ёстой байтал зээлийн картаараа тэрхүү хоолны газрын данс руу 1 сая 6082 фунтын төлбөрийг хийсэн байна.
Карт уншуулагчаар төлбөрөө хийх үед бизнесмэн эр хэсэг хугацаанд үйлчлүүлэгчээсээ сатаарсан гэнэ. Тэр мөчид ходоодоо баясгасан үйлчлүүлэгч найрсаг үйлчилсэн хоолны газрын эзэнд \”хангалттай” мөнгө төлчихсөн аж. Абдул Вахид дансанд нь орсон мөнгөн дүнг хараад нүдэндээ итгээгүй байна. Ийм хэмжээний цайны мөнгө өмнө нь дэлхийн нэг ч зоогийн газар авч байгаагүй болов уу.
Зоогийн газрын эзэн үйлчлүүлэгчээсээ төлбөр хийхдээ алдаа гаргаагүй биз хэмээн асуутал үлэмж саятан үйлчлүүлэгч эр сая нэг юм буруу үйлдэл хийсэн гэдгээ анзаараад банк руу утасдан гүйлгээгээ цуцлуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn