Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэхэд
дөрвөн сайд дутуу байна. Өөрийнх нь өргөн барьсан Ц.Анандбазар, Ж.Цолмон,
Ц.Цэнгэл, Д.Өнөрболор нар нь сонирхлын зөрчилтэй байсан учраас эргүүлэн
татчихаад байгаа.
Тэгвэл Д.Цогтбаатар, Ж.Сауле, Т.Гантулга
нарыг сайдаар томилж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Өмнөх
сонголтыг бодвол энэ сонголтод иргэд таатай хандаж, чадварлаг боловсон хүчин
хэмээн хүлээн авч байгаа харагдлаа. Эцсийн шийдвэр биш учраас эдгээр нэрс яаж ч
өөрчлөгдөж болно.
Тиймээс өнөөдөр өөр сонголтууд буюу
МАН-ын нарийн бичгийн дарга нараас бүрдсэн дөрвөн хүний нэрс тодорч, хэвлэлээр
бичигдэж эхэллээ.Тухайлбал, Эрчим хүчний сайдад Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Гантулга, Барилга, хот байгуулалтын сайдад
Д.Амарбаясгалан нарыг дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл сонсогдож байна. Харин
Эрүүл мэндийн сайдаар Ж.Цолмонг дахин дэвшүүлэх аж. Мэдээж ашиг сонирхлын
зөрчилгүй хэмээн үзэж Ж.Цолмонг дахин дахин зүтгүүлж байгаа биз. Гэхдээ Ж.Цолмонгоос
чадвартай, салбараа сайн мэдэх хүн МАН-д олон л байгаа харагдах юм. Эцсийн
шийдвэр мэдээж УИХ-ын гишүүдийн гарт байгаа болохоор эрт дүгнэлт хийх нь
утгагүй биз.
Ямартай ч сүүлийн сонголт бол бүр л
боломжийн санагдаж байна. Ялсан намын нарийн бичгийн дарга нар сайдын эрэмбэтэй
гэж яригддаг. Энэ ч утгаараа Х.Булгантуяа, Т.Гантулга, Д.Амарбаясгалан нарыг
сайдаар томилчиход нэг их асуудал үүсэхгүй. Мөн тэдний хувьд мэдлэг, чадвартай,
мэргэшсэн менежерүүд гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз. За тэгээд эцсийн
шийд гартал сайдаар томилж болох хүмүүсийн нэрсийг хэд хэдээр нь багцлаад
таамаглаад байж дээ.
Амар
Үндэстэн агентлаг