Монгол уяачийн уясан, монгол адуу Америкийн хурдан морины уралдааны эхний байруудад эрэмбэлэгддэг хурдан хүлэгүүдтэй өнгөрөгч баасан гаригт уралдаж түрүүлсэн амжилт гаргалаа. Тус хурдан хүлэг нь энэхүү тэмцээнд түрүүлснээрээ Breeder’s Cup буюу дэлхийн аваргын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай Classic уралдаанд оролцох эрхтэй болж байгаа юм.
Өмнө нь энэхүү тэмцээнд 2015 онд “Mongolian Saturday” хүлэг түрүүлж, Монгол түмнээ огшуулж байсан билээ. Тэгвэл энэхүү морь тус тэмцээнд түрүүлснээрээ Монгол уяачид морь уяж чаддаг болохыг тодоор харуулсан үйл явдал боллоо хэмээн үзэж эхэллээ.
“Mongolian Saturday” хүлэгийг түрүүлсний дараа Алдарт уяач Э.Ганбатаас ярилцлага авсан телевизийн сурвалжлагч “Морины ертөнц шоконд орлоо” хэмээн гурван удаа хэлж байсан юм.