Сар хүрэхгүй хугацааны дараа Монголчууд бидний Үндэсний их баяр наадам болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан жил бүр уяачид дүрэм, журам өөрчлөгдсөн эсэхийг байнга асууж лавлаж байдаг. Харин хүний эрхийн байгууллагууд бага насны хүүхдэд хурдан морь унуулах нь их эрсдэлтэй болохыг ярьж, уяачдад уриалга хүргүүлдэг билээ.
Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааны журмын 2015 оны долдугаар сарын 1-ний 05 тоот тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Үүний хүрээнд долоогоос доош насны хүүхдэд хурдан морь унуулахгүй” хэмээн тайлбарлалаа.