\”Оюутан цэрэг-2016\” хөтөлбөрт хамрагдсан 49 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан маргааш буюу 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр эр цэргийн тангарагаа өргөнө. Энэ удаагийн хөтөлбөр орон нутагт давхар хэрэгжиж буйгаараа онцлог. Орон нутагт 250, нийслэлд 750 оюутан цэргийн эрдэм мэдлэгт дөрвөн сарын хугацаанд шамдан суралцаад байна. \”Оюутан цэрэг\”-ийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлагууд, БСШУЯ-ны холбогдох удирдлагууд, Монголын оюутны холбоо, их дээд сургуулийн захирлууд, оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцоно. Тангараг өргөх ёслол 10.30 цагт \”Чингисийн талбай\”-д эхэлнэ.