Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очирын өнөөдрийн ээлжит шуурхай хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо.
Уг хурлаар цаг үеийн онцгой нөхцөл байдалтай уялдуулан яаралтай арга хэмжээ авахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байна.
Ойрын өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа байгаа билээ.
Үүнийг байгаль орчны мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас болж байна хэмээн тайлбарлаад байгаа юм.












































































