Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан хуулийн төслүүд
олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эдийн засагчид түүний өргөн барьсан
хуулийн төслийг цаг үетэйгээ тохирсон сайн төсөл гэж дүгнэж байгаа бол олонх
буюу иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ухарсан хуулийн төсөл боллоо гэж дүгнэж
байна.
Тухайлбал, 2016 оны төсвийн тодотголд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Уг
нь МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт ялгаваргүйгээр мөнгийг нь олгоно гэж
тусгасан байсан. Гэвч Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн төсөлд хүүхдийн мөнгийг
1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгоно гэж тусгасан байгаа юм.
Мөн хүүхэд харах үйлчилгээний зардлыг танажээ. Үүнээс гадна оюутны тэтгэлэг
болох 70 мянган төгрөгийг зогсоож, автобус, нийтийн тээврээр зорчих төлбөрийн
тал буюу 50 хувийг л төрөөс дааж байхаар болсон байна. Өөрөөр хэлбэл төрөөс
дахиж оюутнуудыг \”эрхлүүлэхгүй” гэж ойлгож болох юм.
Мөн төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх
тэтгэмж авдаг байсныг зогсоолоо. Түүнээс гадна шүүгчдийн цалинг төрийн албан
хаагчдын цалинтай дүйцүүлж бууруулахаар болсон байна. Шүүгчид хамгийн бага нь
2.3 сая төгрөг, дээшлээд 4-5 сая төгрөгийн цалинтай байсан юм. Тэгвэл бууруулж,
төрийн албан хаагчдынхтай адил болголоо.
Мөн бүтцийн өөрчлөлтөөөр буюу цомхотголд өртсөн хүмүүст зургаан сарын бус
гурван сарын тэтгэмж олгохоор тусгажээ. Ерөнхий дөө Б.Чойжилсүрэнгийн хуулийн
төсөл их л хатуу чанга зүйл заалттай юм гэж ойлгохоор. Гэхдээ Монгол Улсын
эдийн засгийн жинхэнэ дүр зураг ийм л байгаа учраас танаж, хасах шаардлагатай
зүйл байвал хийж л байхыг эдийн засагчид зөвлөж байна.
А.Аюуш