Коксжих нүүрсний үнэ 14.80 ам.доллароос
өсч, нэг тонн нүүрсний үнэ 195.70 ам.доллар боллоо. Ингэснээр нүүрс энэ оны
хамгийн их өсөлттэй түүхий эдээр тодорч байна. БНХАУ-ын төрийн зөвлөлийн шийдвэрээс болоод
нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаад байсан юм. Тэгвэл ямартай ч буцаад өсч
эхэллээ. БНХАУ-ын нүүрс олборлодог бүс нутгуудаар ихээхэн хэмжээний бороо орж,
ажил нь зогссон. Үүнээс үүдэн тус улс гаднаас нүүрс импортлохоос аргагүйд
хүрчихээд байгаа юм.
Эрэлт нэмэгдэж байгаа учраас нүүрсний үнэ ч
цаашид өсч тонн тутамдаа 200 ам.доллароос давах төлөвтэй байгааг ч эдийн
засагчид онцолжээ. Нүүрсний үнэ өсөх нь бидэнд, манай улсад ашигтай. Бид
БНХАУ-д нүүрс экспортлогч томоохон түнш улсуудын нэг. Гэвч манайх нүүрсний үнэ хэд байх нь
хамааралгүйгээр тогтмол үнээр нүүрсээ нийлүүлсээр ирсэн байх юм. Одоогоор 27
орчим ам.доллароор нүүрсээ нийлүүлж байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ
өсөх буурахад огт хөдөлдөггүй үнэ гэж манай эдийн засагчид тайлбарладаг.
Хэрвээ эдийн засгаа сэргээхийг хүсвэл одоо
БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрснийхээ үнэд өөрчлөлт оруулах хэрэгтэй болов уу.
Энэ бол бидэнд ашиг олж болох нэг боломж, хишиг гэж харж байна.
Амар
Үндэстэн агентлаг