Жастин Тимберлейк нэгэн цагт Бритни Спирстэй уран бүтээлийн төдийгүй, амраг сэтгэлийн холбоотой байсан билээ. Тэд дахин хамтрахаар шийдсэн бололтой.
Наймдугаар сарын сүүлээр, дуучин бүсгүй маань Жастинтай дахин нэг уран бүтээл дээр хамтарч ажилламаар байгаагаа сэтгүүлчдэд ярьсан. Харин түүний ярьсныг Жастин Торонто хотноо болж буй Олон улсын кинонаадмын үеэр олж сонсоод ихэд сандарчээ.
\”Тэр ийм зүйл санаачилсан гэж үү? Мэдээж, би зөвшөөрч байна. Би дөнгөж нэг нас хүрч буй бяцхан хүүхэдтэй шүү дээ. Тийм учраас янз бүрийн мэдээллүүдийг уншиж амжилгүй хоцорчих юм. Бритнигийн санаачлагыг цаг тухайд нь сонсоогүйдээ хүлцэл өчмүй. Би бэлэн байна, над руу залгаарай\” хэмээн өгүүлсэн байна