Дэлхийн хамгийн том цахим худалдааны арга хэмжээ болох Хятадын \”Ганц бие хүмүүсийн өдөрлөг”-ийн үеэр цахим худалдааны \”Alibaba” компани дээд амжилт тогтоожээ.
Худалдаа эхэлснээс хойших эхний нэг цагийн дотор 5 тэрбум aм.долларын борлуулалт хийсэн бөгөөд ихэнх барааг урьдчилсан захиалгын үндсэн дээр борлуулсан гэж тус компани мэдэгдсэн байна.
2015 онд ийм хэмжээний борлуулалтыг 90 минутад хийж байсан бөгөөд бүтэн өдрийн туршид хийсэн борлуулалтын хэмжээ 14.3 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Үүнээс гадна худалдан авалтын 85 хувийг гар утаснаас хийсэн байна.
\”Алибаба\” компани сайжруулсан бодит байдал, виртуаль бодит байдал зэрэг шинэ технологийг ашиглан худалдан авагчдад сонголтоо хийхэд нь тусалж байгаа ажээ.
эх сурвалж: solongonews.mn