Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар үндэстний цөөнхийг уусгах бодлогод эрс өөрчлөлт оруулсан. Үүний нэг жишээ бол Хятадын сонгодог соёлыг засгийн газар эрчимтэй сурталчилж, Хан үндэстний үзэл эрс нэмэгдсэн, Төвд, Уйгар үндэстний цөөнхийн хэл, соёл, шашин шүтлэгийг хязгаарласан явдал юм. Саяхан Монголын 160 төрийн бус байгууллага БНХАУ-ын Өвөрмонголд явуулж буй уусгах бодлогыг эсэргүүцэж, Бээжингийн олимпийг бойкотлох дэлхийн уриалгад нэгдэв.
Түвд, Шинжааны дараагаар Өвөрмонголчуудад хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын түүхийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах, монголч эрдэмтний хөшөөг нураах , зэрэг үйл явдал сүүлийн үед болжээ.
Сэтгүүлч, ‘’ Монгол Өв’’ сангийн зөвлөх Ч. Мөнхбаяр:
– Өнөөдөр хятад улсад Хятадын гол үндэстэн болох 92 хувийг эзэлдэг Хан үндэстэнд бусад үндэстний соёлыг уусгах бодлого маш их явагдаж байна. Хятад улс 56 үндэстэнтэй гэж яридаг. 55 үндэстнээ нэг үндэстэнд нэгтгэх ийм бодлого явагдаж байна. Тэгээд Хан үндэстний доторх гуравны нэгийг эзэлдэг бусад жижиг ястнуудаа уусгах бодлого ч мөн байгаа. Энэ бол зуу зуун сая хүнийг уусгах, энэ дэлхийд урд хожид байгаагүй ийм соёлын уусгах бодлого явагдаж байна.
– Бүх нийтийг хятаджуулах бодлогыг Өвөрмонголчуудад явуулж байгаа. Үүнийг Монгол улсын иргэд бид шийдвэртэй эсэргүүцэж байна. Энэ бүхнийг эсэргүүцэж саяхан бид хэвлэлийн хурал хийсэн байгаа. Бээжингийн өвлийн олимпийг бойкотлое гэж Монголын 160-н төрийн бус байгууллага нэгдсэн. Яагаад гэхээр уусгах бодлогын хамгийн сүүлийн жишээ болох сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг зөвхөн мандарин хэлээр хичээлүүлнэ гэснийг эсэргүүцэж 160-н төрийн бус байгууллага нэгдэн Бээжингийн олимпыг бойкотлох дэлхийн уриалгад нэгдсэн.
н. Нямдаваа: Хятад улс сүүлийн үед Төвд, Шинжаанд хэрэглэж байсан өөртөө уусгах бодлогоо 2020 оноос эхлэн Өвөрмонголд хэрэгжүүл байна. Сая 9 сарын хичээлийн жилээс Монголын түүхийн хичээлийг сургалтын программаас хассан. Саяхан цахим мэдээнээс харахад Өвөрмонголын монголч эрдэмтний хөшөөг нураасан гэсэн байна лээ.
Эх сурвалж: A24 News Agency