Өвөрмонголын өөртөө засах орны иргэд эх хэлээ хамгаалан тэмцэж эхэллээ. БНХАУ-ын засаг захиргаа босоо Монгол бичгийг 2-р ангиас, хятад хэлийг 1-р ангиас үздэг болгох өөрчлөлт хийсэн нь Өвөр Монголчуудад таалагдсангүй.
Хэл, соёлоо алдахыг хүсээгүй Өвөрмонголчууд жагсаал, цуглаан зохион байгуулж, үе шаттайгаар ажил хаялт зарлаж байна. Харамсалтай нь тэдний хүсэлтийг хэрэгссэнгүй. Wechat дахь Өвөрмонголчуудын групп чатууд автоматаар хаагдан, босоо монгол бичгээр харилцдаг аппликейшнүүд шалтгаангүй алга болов.
Өвөрмонгол багш, эцэг эхчүүд боловсролын салбарынхаа шинэчлэлийг эсэргүүцэн хүүхдээ сургуулиас гаргахыг хүсэв.
Харамсалтай нь дотуур байрны сурагчдыг эцэг эхтэй нь уулзуулахад цагдаа нар саад хийв. Цөхөрсөн эцэг эх Монгол дуу дуулан гадаа нь жагсаж байна. Сурагчид сургуулийнхаа үүдэнд нь өвдөг сөхөрч, босоо Монгол бичгээрээ суралцахыг гуйна. Багш, эцэг эхчүүд босоо бичгээрээ хүсэлт гарган цусаараа тамгалж байна.
Өвөрмонголчуудын эх хэлээ хамгаалсан тэмцлээ үргэлжлүүлсээр…