Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт \”Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар ХСИС-ийн дэргэдэх 200 хүүхдийн цэцэрлэг /2016.12.13/ нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлсэн юм. Тус цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болж байна. Улмаар ХСИС-ийн ажилчид төдийгүй хорооны иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой үр дүн бүхий ажил болсон аж. Нээлтийн үйл ажиллагааны дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тус цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай танилцсан юм.