Өнөөдөр утааны эсрэг ээжүүд
нэгдэн жагсаж байна. Нэлээд олон хүнийг хамарч байгаа энэ жагсаалд аавууд, ах
эгч нар багш сурган хүмүүжүүлэгчид ч идэвхитэй оролцож байна. Өөр өөр хэлбэл
утааг мэдэрч байгаа хүн бүрийн сэтгэл зүрх тэдэнтэй хамт үр хүүхдүүддээ
утаанаас сэргийлэхийн тулд жагсаж байна. Жагсаал хийгээд утаагүй болно гэж
байхгүй ч төр засгийн удирдлагуудад утааны цаасан дээрх мэдээллээс илүү амьдрал
дээрх байдлыг танилцуулахыг зорин жагсаж байна.
Монгол улсын иргэн Үндсэн
хуулиараа тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Иргэд ингэж л үг хэлээ, үзэл
бодлоо ойлгуулахгүй бол өдөр хоногийг өнгөрүүлсээр л хордсоор л байна.
Ураг гэдсэндээ өсөлтгүй болж,
хатгаа өвчнөөр сард 80-с дээш хүүхдийг бурханы оронд нь буцааж, уушгины хавдар
өмнө нь байгаагүйгээрээ бүртгэгдэж, амьдрахын аргагүй болж байхад дорвитойхон
арга хэмжээ авахгүй байна. Агаарт гарна гэдэг яриа ор мөргүй алга болж. Дарга
нар Баянхошуу, Дэнжийн мянга, Толгойт гэх мэт утаатай газраар явахгүй, хонохгүй
учраас мэдрэхгүй байх шиг. Хичээл сургуульдаа явахын тулд гэрээсээ яг дайнд явж
байгаа мэтээр хувцаслаж, санаа алдаж гарах үрсийг мэдрэхгүй байна.
Эцэг эхчүүд дуу хоолойгоо нэгтгэн
төр засгийн удирдлагуудад утаатай тэмцэх арга хэмжээ авахыг хүүхдийн эндэгдлийн
тоо, өвчтэй хүмүүсийн тоо зэрэг нь амьдрал дээр гэрчилсэн жагсаал болж байна. Одоо
харин утаатай тэмцэх арга ажиллагааны талаар бүх нийтийн хэлэлцүүлэг хийх
хэрэгтэй. Эрдэмтдийн бүтээлүүд, шинэ санаануудыг анхаараад нэг сонсох хэрэгтэй.
Энэ өвөл зайлшгүй тогны хэрэглээг үнэгүй болгож утааг багасгажх яаралтай гал
унтраах арга хэмжээг авах ёстой болж байна.
Магадгүй бүгдээрээ хэлэлцэж
байгаад ирэх жил утаанаас салах арга ажиллагааг зохион байгуулж дөнгөнө байх.
Хэдэн хүүхдийг золиослож, хэдэн
иргэнийг үхүүлж, хэдэн хүний ирээдүйг утаан сүүдэртэй болгосныхоо дараа арга
хэмжээ авах вэ дарга нараа. энэ бол амьдралын шаардлагаар хэн ч хэнд ч төлбөр төлдөггүй хамгийн үнэнч жагсаал байна.
Үндэстэн агентлаг