Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас энэ оны зургаадугаар сард баталсан.
Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг л ашиглах боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдаж байна.
Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг Засгийн газар баталсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийж эхэлжээ.