Орос,
Хятадыг холбосон төмөр замыг Монгол Улсаар дайруулах тухай бүтэн найман жилийн
туршид яригдсан ч өргөн, нарийн цариг, геополитик гэж маргасаар энэ асуудалд
цэг тавьсан. Тэгвэл энэ хооронд БНХАУ Казакстанаар дайруулан төмөр замаа тавьж,
Ази Европыг төмөр замаар холболоо. Харин энэ том боломжоос Монгол улс атгаж
чадалгүй хасагдаж байна.
Монгол
Улсаар дайрсан ч, дайраагүй ч хоёр хөршид ялгаа байгаагүй. Харин хоёр тивийг
холбосон зам манай улсаар дайрсан бол бидэнд л ашигтай байлаа. Гэвч эх орон ч
зан, үндсэрхэг үзлээсээ болоод томоохон боломжийг алдчихав уу даа, яав.
\”Хятадууд
танк ачаад ороод ирэх вий дээ” гэж айж,
хоёр тивийг холбосон төмөр замаас орж ирэх сая сая ногооныг л үргээчихлээ дээ.
Биднийг
халагдаж суух хооронд Бээжин, Лондонгийн чиглэлийн галт тэрэг анхны аялалдаа
гарчихлаа. Бээжингээс, Лондон хүрэх 20 хоногийн аяллыг ийнхүү туршиж байна. Харин
энэ аяллаас Монгол биш Казакстан улс ашиг хүртэх нь дээ.