Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарчээ.
Төмөр замын цагдаагийн албаныхан уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн мэдээлэл өглөө. УБТЗ-ын Тээврийн хяналтын алба ослын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буйгаас гадна цагдаагийнхан ч хэргийг тодруулж байж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв. Ойрын өдрүүдэд нийт таван хүн төмөр замын ослын улмаас амь насаа алдсан гэх албан бус мэдээ ч байна. Дээрх хэргийг тодруулж цаашид мэдээлэл өгөх болно.