АНУ-ын Агаарын цэргийн хүчний гэрэл
зурагчин, \”We are The
Mighty” сэтгүүлийн
редактор Блейк Стилуелл дэлхийн хамгийн сум армитай улсуудыг нэрлэжээ. Энэ
улсуудын жагсаалтад Монгол Улсын арми багтсан байна. /Эх сурвалж: www.dsnews.ua/
1.Коста-Рика
2.Ирак
3.Хойд Солонгос
4.Эритрей
5.Нигери
6.Исланд
7.Тажикистан
8.Монгол
9.Саудын Араб
10. Афганистан
Блейк Стилуелл \”Агуу булаан эзлэгч Тэмүүжиний үр сад
хүч чадалгүй болоод удаж байна. Монголд далайн цэрэг гэж байхгүй, Усан цэргүүдийн хэрэг ч байхгүй. Орос,
Хятадын хооронд хавчуулагдсан тул тэднээс хамааралтай. Ямар нэг юм боллоо гэхэд тэднээс
өөрийгөө хамгаалж чадахгүй. Хэрэв Москва, Бээжингийн харилцаа муудаж, дайтлаа
гэхэд дайн Монголын нутаг дэвсгэр дээр явагдах болно. Тиймээ, Улаанбаатар
цэргүүдээ Ирак, Афганистанд илгээж, Америкт тусалдаг. Гэхдээ тэнд Монгол цэргүүд хуучин Зөвлөлтийн
зэвсэг, техникийг яаж хэрэглэхийг л зааж өгдөг ажилтай” хэмээн Монголын
армийн талаар бичжээ.
Ер нь Монголоос бусад улсууд
дотооддоо эсэргүүцэл тэмцэл, иргэний дайн болж байдаг. Улсын зэсвэгт хүчин сул
учраас босогчид болон бүлэглэлүүд төрийн эрхийг булаан авахдаа хялбар байдаг
тухай дурдсан байна. Нэг талаас Монгол цэргүүдээ өмөөрч, Блейк Стилуеллийг
буруутгахыг хүссэн ч бид үнэхээр л хуучин зөвлөлтийн зэр зэвсгээр л өөрсдийгөө
хамгаалж байгаа нь үнэн учраас ямар ч тайлбаргүй амаа үдүүлчихлээ.
Манай Батлан хамгаалахын салбарын
мундаг судлаачид Блейк Стилуеллийн энэхүү нийтлэлд хариу тайлбар бичнэ гэж
найдаж байна.
Үндэстэн агентлаг