1. Хорыг биеэс гадагшлуулна
Ус ууснаар гэдэсний үйл ажилгаа идэвхжинэ. Шөнийн цагаар таны бие өөрийгөө эдгээж бүх хорыг биеэсээ ялгаруулж цэвэрлэдэг байна. Хэрвээ та өглөө хоосон ходоодон дээрээ ус уух юм бол аюулт хорт бодисыг биеэсээ гаргаж эрүүл соргог байна. Их хэмжээний ус уух нь цусны эсийг шинээр төлжүүлж , булчингийн эсийг нэмэгдүүлдэг байна.
2. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ
Хоосон ходоодон дээр ус ууснаар бодисын солилцоог тань хамгийн багадаа 24%-иар нэмэгдүүлнэ. Хоолны хатуу дэглэм барьж байгаа хүмүүст энэ нь их чухал юм. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ гэдэг нь хоол боловсруулах системийг хурдасгана гэсэн үг. Шингээлт сайн болсноор та хоолны дэглэм барьж байгаа үед илүү амар байх болно. Дөнгөж сэрснийхээ дараа ус уух нь бүдүүн гэдсийг цэвэрлэж , шим тэжээлийг шингээхэд дөхөм болгоно.
3. Зөв аргаар жингээ хаяхад тустай
Бага өлсдөг болох ба идэх дур хүсэл багасна. Энэ нь хэт их идсэнээс болж таргалалт үүсэхээс сэргийлнэ.
4. Ходоодны хямрал ба шар хөөрөхийг дарна
Ходоодны хямрал нь ходоодон дахь хүчил ихэдсэнээс болж үүсдэг. Хүчил буруу урсгалд орж нарийн гэдэс рүү орсноор шар хөөрч өвдөнө. Хоосон ходоодон дээрээ ус ууснаар хүчлийг шингэрүүлж дарж асуудлыг шийдэх болно. Түүнчлэн ингэснээр өглөөний цайгаа уух бэлтгэл болж ходоодыг чинь ажиллуулж эхлэх юм.
5. Өнгө зүс нэмж , арьс толигор болно
Шингэний дутагдал нь хурдан үрчлээтүүлж бас арьсанд гүн нүх үүсгэдэг. Судалгааны үр дүнд хоосон ходоодон дээрээ 500 мл ус уух нь цусны урсгалыг нэмэгдүүлж арьсыг толигор болгодог. Түүнчлэн өдрийн турш нэмж ус уух нь биеийн хорыг гадагшлуулж , арьсыг тань өнгөлөг болгоно.
6. Гялалзсан зөөлөн , эрүүл үстэй болоход тус болно
Шингэн дутагдсанаас болж үсний ургалтад чинь асар муу нөлөө үзүүлнэ. Их хэмжээний ус уух нь үсний ургалтад тэжээл болж өгдөг. Ус нь бараг туг үсний ¼ -ийг бүрдүүлдэг. Ус бага ууснаар үсийг хэврэг бас шингэхэн болгодог. Тиймээс та өдөр болгон их хэмжээний ус уух хэрэгтэй ялангуяа өглөө сэрээд хоосон ходоодон дээрээ.
7. Бөөрний чулуу бас давсагны өвчингөөс хамгаална
Сэрээд ус ууснаар бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Баримтаас үзэхэд хоосон ходоодон дээрээ ус ууснаар ходоодны уусгах хүчлийг бөөрний чулуу үүсдэг хэсэг рүү түгээдэг байна. Ус уух тусам халдвараас болж үүсдэг давсагны өвчингөөс хамгаалагдах юм.
8.Дархлааны системийг сайжруулна.
Тунгалагын систем, дархлааг сайжруулна. Сайн дархлаатай байх нь таныг байн байн өвчин тусгахгүй сайн талтай юм. Таны харж байгаачлан дөнгөж сэрээд ус уусны үр дүнд бий болох сайн талууд юм. Энэ бол эргэлзээгүйгээр таний мөнгийг хэмнэж эрүүл мэндэд чинь тус болох хамгийн сайн арга мөн.