Өнгөрөгч хоногт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгийн гадаах зогсоолд байсан автомашины цонх хагалж гар утас, бэлэн мөнгө хулгайлсан Л гэгчийг илрүүлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ногоо ачсан автомашин хулгайлсан хэргийг БГД-ын 17 дугаар хороонд оршин суух хаягтай Б гэгч үйлдсэнийг илрүүлж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Иймд иргэд та бүхнийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа хараа хяналттай газар байрлуулах, дохиоллын системтэй болгох зэргээр шаардлагатай арга хэмжээг авахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мөн монголчуудын уламжлалт сар шинийн баяр дөхөж буй энэ үед хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр өрнүүлдэг \”Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ эхэлсэн байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 270 цагдаагийн алба хаагч нэмэгдлээр гарч ажиллаж байгаа юм.