Архангай
аймгийн 2017 оны төсвийн тодотголын төсөл олон нийтийн анхаарлыг ихэд татаж
байна. Уг нь тус аймаг шийдчихмээр, хөрөнгө мөнгө зарлагадаад хийчихмээр ажил
их л баймаар. Гэтэл төсвийн тодотголоор аймгийн Засаг дарга, цагдаагийн газрын
дарга, шүүхийн дарга зэрэг албан тушаалтнуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэх,
иргэдийн төлөөлөгчдөд урамшуулал олгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Бараг
л түрээсийн байранд амьдардаг учраас л Г.Батжаргал гэгч аймгийнхаа төсөвт суулган
байж орон сууцтай болж байгаа юм уу гэж ойлгосон. Гэтэл эрхэм Засаг дарга
авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёр орон сууцтай
гээд дурдсан байх юм.
Илүү
тодруулбал, жилийн орлого 18.5 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 8.2
сая төгрөг, орон сууцны тоо 2, үйлдвэрлэл үйлчилгээ 1, 11 сая төгрөгийн үнэ
бүхий СонатаV, 4,5 сая төгрөгийн үнэ бүхий малтай, 2 сая төгрөгийн үнэ бүхий
газартай, 9.3 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 13.5 сая төгрөгийн
авлагатай, Хасбанк-д 7.7 сая төгрөгийн өртэй, Их Богд ХХК-ийн 72 хувийг
эзэмшдэг бөгөөд 34.8 сая төгрөг гэж
мэдүүлжээ.
Ер нь
бол аймгаасаа орон сууц гаргуулаад байхааргүй боломжийн амьдралтай нэгэн гээд
ойлгочихож болохоор. Гэвч аймагтаа дорвитой ажил хийж амжаагүй байж өөрийнхөө
асуудлыг шийдвэрлэхээр ийнхүү улайрч байгааг \”шунал” л гэж тайлбарлахаас өөр
арга олдсонгүй. Нэг биед хоёр байр хангалтгүй санагдаад гуравдагчийг авах гэж байгаа нь энэ байх. Засаг дарга хүн л нэг биеийг гурав хувааж, гурван байранд амьдарч чаддаг байх л даа. Жирийн бид бол нэг өрөө байрандаа гэр бүлээрээ багтаад л амьдарч болоод л байна.
Шар
хүү
Үндэстэн
агентлаг