Завханаас-Улаанбаатар хот явах замд хот хоорондын тээвэрт явж байсан автобус осолдож жолооч нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Завханаас ирж байсан автобус Солонготын давааны орчим хөдөлгүүр нь ажиллахгүй зогссон байна. Тиймээс тээвэрлэж байсан 15 зорчигчоо өөр автобусанд шилжүүлэн суулгаж, улмаар уг автобусны жолооч, туслах жолоочтойгоо автобусаа засахаар үлдсэн аж. Гэвч автобусны тормоз ажиллахгүй болж өндрөөс уруудахдаа хэд хэд өнхөрч жолооч нь нас барсан харамсалтай хэрэг гарлаа.