Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийн АТГ-аас байцааж байгаад цагдан хорих шийдвэр гарсан билээ. Уг шийдвэрийн дагуу оройн 20 цагийн орчим Н.Батбаярыг цагдан хорих 461 дүгээр анги руу явч явсан юм. Энэ асуудлаар АТГ-ын комиссар Д.Бат-Оргил хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгчээ.
Тэрээр \”Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саатуулсан байгаа. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжлээд явна. Н.Батбаяр нарыг цагдан хорьсон зүйл ангийг хэлэх боломжгүй\” гэжээ.