Хордлого, шарталт, бие болон сэтгэл санааны байдлаас шалтгаалан хоолны дуршил буурдаг. Хэдий та идэхийг хүсч байсан ч хоолойгоор чинь хоол давахгүй үед хэрхэхээ мэдэхгүй байвал доорхи зөвлөгөөг дагана уу.
Зөвлөгөө. 1
Хэрвээ шарталтаас үүдэлтэйгээр таны хоолны дуршил буурсан бол халуун зөгийн балтай ус уугаарай. Хагас цагийн дараа таны өтгөн гадагшилж, хоолны дуршил сэргэнэ.
Зөвлөгөө. 2
Таагүй зүйлээс болж таны хоолны дуршил буурсан бол. Жишээлбэл ажлын ачаалал, гэр бүлийн байдал зэргээс. Энэ үед сүү буцалгаад уугаарай. Мөн алим жигнээд идээрэй.
Зөвлөгөө. 3
Биеийн эрүүл мэндийн байдлаас болж хоолны дуршил тань буурсан бол хөнгөн зууш, загасны мах болон соустай шөл уугаарай. Хэдхэн цагийн дараа таны хоолны дуршил сэргэх болно.
Зөвлөгөө. 4
Таны хүүхдийн хоолны дуршил буурсан бол каш хийж өгөөрэй. Каш хоолны дуршлыг сэргээдэг бөгөөд жинг нь нэмэх болно.
Зөвлөгөө. 5
Та хоолны дуршил буурсан үедээ гадил идээрэй.