Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож,эмнэлгийн барилгын дотоод гадаад засвар үйлчилгээ, нэн шаардлагатай нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний аппарат, тоног төхөөрөмж, эмнэлгийн машин техник, боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Налайх дүүрэгт 180 ортой эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг барих ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос цогц хүргэх тал дээр анхаарч ажиллах, үүнээс гадна 7-р хороонд өрхийн эмнэлэг шинээр барих, өрхийн эмнэлгүүдтэй уялдаа холбоотой ажиллах талаар заавар, зөвлөгөө өгөв.
Налайх дүүргийн ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг сайжруулах зорилгоор дүүрэгт шинээр нэгдсэн эмнэлэг барих, 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж ашиглалтанд оруулахаар болсонд нь талархал илэрхийлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарт алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт гардууллаа.
Эх сурвалж: Налайх Дүүргийн ИТХ