Засгийн газрын XI байр буюу бидний хэлж нэрлэдгээр \”өндөр яам\”-ны барилгад 13.00 цагийн орчимд гал гарсан байна. Аз болж Нийслэлийн Онцгой байдлын газар болон Гал унтраах анги ойрхон байдаг учраас галын хүрээ тэлэхээс нь өмнө унтрааж амжсан байна.
Дотор ажилладаг албан хаагчдыг бүгдийг нь гадагш гаргаж галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Гал цахилгааны гэмтлээс болж гарсан байж болзошгүй аж. Энэ барилгад Сонгуулийн Ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг юм.
Үндэстэн агентлаг