Британийн иргэн Саймон Гателий хэмээх бүсгүй өдгөө 35 настай бөгөөд таван хүүхэд төрүүлсэн аж. Саймон бүсгүй үүрийн 5 цагаас эхлэн бэлтгэл сургуулилтаа хийдэг гэнэ. Тэрээр фитнесээр хичээллээд есөн жилийг ардаа өнгөрөөсөн байна. Түүний гуалиг хэлбэрээ авч үлдсэн нууц нь өглөө бүр хүүхдүүдээ сэрэхээс өмнө дасгалаа шаргуу хийдгийн үр дүн юм. Бүсгүй хэлэхдээ \”Үргэлж өөртөө цаг зав гаргах хэрэгтэй. Гэртээ хүүхдүүдээ харж байхдаа ч өгзөг болон хөлний булчин чангалах дасгалыг тууштай хийх хэрэгтэй гэв.
Үндэстэн агентлаг