2024 он, 2028 онд болох Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө Францын Парис болон АНУ-н Лос-Анжелос хотууд үнэхээр ширүүн өрсөлдөж байна. Лос-Анжелос хотын мэдэгдэж байгаагаар бид олимпын бэлтгэл ажил 95 хувьтай хийгдсэн гэдгийг мэдээллээд байгаа юм. Ямартаа ч Парис хот олон удаа олимпыг зохион байгуулж байсан туршлагатай орон хэдий ч Лос-Анжелос хотод 2024оны олимпыг зохион байгуулах эрхийг өгөх талаар сурвалжууд таамаглаж байгаа билээ. Гэхдээ олимп зохион байгуулах эрхийг тодорхой шалгууруудыг хангасан улс орнуудаас өрсөлдүүлж, санал хураалтын дүнгээр тодруулдаг юм.
Үндэстэн агентлаг