БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 21 цаг орчим үргэлжилсэн прокурорын мөрдөн байцаалтын дараа буюу 22-ны үүрээр гэртээ эргэж ирлээ. Пак Гын Хэг баривчлах талаар хүсэлт гаргах эсэхээ прокурорын тал тун удахгүй шийдэх юм байна.
Прокурорын газрын энэ удаагийн мөрдөн байцаалт бараг 14 цаг буюу орон нутгийн цагаар 21-ний оройн 23 цаг 40 минут хүртэл үргэлжилсэн байна. Дараа нь Пак Гын Хэ мөрдөн байцаалтын тэмдэглэлийг нэг нэгээр баталгаажуулахад бараг 7 цаг зарцуулсан байна. Энэ нь БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг хамгийн урт хугацаагаар мөрдөн байцаасан явдал болсон байна.
Прокурорын газрын мэдээллийн дагуу, мөрдөн байцаалтын явцад Пак Гын Хэ голцуу \”бодит байдал биш\”, \”сайн ойлгохгүй байна\” зэрэг арга хэлбэрээр хариулсан байна. Тэрээр хэсэг бодит байдлыг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ байр сууриа нөхөн илэрхийлэхдээ, \”гэмт хэрэг үйлдэнэ гэсэн санаа байгаагүй\” гэжээ. Пак Гын Хэ эсэргүүцснээс болж, мөрдөн байцаалтын хугацаанд бичлэг хийгээгүй байна.
21-нд буюу мөрдөн байцаалт өгөхөөс өмнө, Пак Гын Хэ хэвлэлд хандан байр сууриа товчоор илэрхийлэхдээ, \”ард түмнээсээ уучлал гуйж байна, прокурорын газрын мөрдөн байцаалтыг үнэнчээр өгөх болно\” гэжээ.
БНСУ-ын Прокурорын байгууллагаас Пак Гын Хэ гэмт хэрэгтнээр сэжиглэгдэж буй талаар 13 зүйлийн гомдол мэдүүлэг гаргав. Үүнд голцуу хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр мөрдөн байцааж байна. Прокурорын тал мөрдөн байцаалтын бүртгэл болон гэрч баримтын дагуу ерөнхийлөн бодолцож, Пак Гын Хэг баривчлах талаар хүсэлт гаргах эсэхээ тун удахгүй шийдэх юм байна.