Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимгээ нь 2017
оны 03 дугаар сарын 21-ны өдөр Хан-Уул
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн
төлөөлөгчөөр оролцож байхад гэнэт төрөхөөр өвдөж шүүхийн Нарийн бичгийн дарга Батчулууны
Солонго нь эх хүүхдэд яаралтай тусламж үзүүлж 4 дэх хүүхдийг нь эсэн мэнд эх
барьж авсан юм. Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж эх, хүүхдийг эсэн мэнд
аварсан гавьяаг нь үнэлж Б.Солонгыг ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн
\”Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа. Цаашид сайн үйлс бүхнийг дүүргийн Засаг
даргын зүгээс дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.