БНСУ-д үүссэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор МИАТ компаниас 23.20 цагт мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд:
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль онц байдал зарлаж /Улаанбаатарын цагаар 2024.12.03-ны 22.20 цагийн орчимд/ буйгаа мэдэгдлээ.
Гэвч олон улсын нислэгт ямар нэгэн өөрчлөлт, хориг тавиагүй учир Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.