Хойд солонгосын удирдагч Ким Жон Үн-ийн эцэг нэгт ах Ким Жон Намын цогцсыг Хойд солонгосын Пхеньян хотод авчирлаа. Хойд солонгосын эх баригчид түүний цогцсыг авчрахыг хүссэн ч хэрэг шийдэгдээгүй өдийг хүрсэн юм. Аллага гарснаас хойш Малайз БНСАУ хоёрын дипломат харилцаа нэг хэсэг зогсонги байдалд байсан. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Канг хэлэхдээ Малайзад байсан цогцсыг Бээжингээр дамжуулан хойд Солонгост буцаасан талаар мэдээллээ.
Малайзад хоёрдугаар сарын 13 буюу аллага гарснаас хойш Хойд солонгост нөхцөл байдал хурцдаж түүний цогцсыг нэн даруй авахыг Малайзын эрх баригчдад шаардсан. Харин Малайзын цагдаагийн газрын дарга Халид Абу хэлэхдээ цогцсыг хамаатан саданд нь хүлээлгэж өгсөн. Ким Жон Намын гэр бүл өмнө Макаод амьдарч байсан гэхдээ одоо нуугдмал амьдарч байна гэж мэдээллээ.
Үндэстэн агентлаг