УИХ-ын гишүүн асан Х.Баттулга \”надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд давуу тал байна\” гэж бардам хэлж бүртгүүллээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн, Хууль зүйн сайд асан, нэр цэвэр улс төрчид гээд түүнтэй өрсөлдөх хүмүүс өнөөдөр бүртгүүллээ. Тэгэхээр Х.Баттулгын хувьд тэднээс юугаараа давуу вэ. Энэ талаар тэрээр \”Монгол Улс дараагийн ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Ардчилсан намын үндсэн хуулийн 5-р зүйлийн 3.9.11-д заасны даагуу Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргалаа. Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан. Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна. УИХ-д гурван удаа сонгогдсон, засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судлаж, хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа\” гэж тайлбарлав.