Индонез улсын иргэн Мбах Гото 1870 онд төржээ. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайны эхэнд 40 хүрч байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа 70 настай байсан аж. Түүний бие өнгөрсөн сарын ихээр муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. ВВС агентлагт мэдээлснээр Мбах Гото бие нь муудсан даруйдаа гэртээ ирэхийг хүсчээ. Түүний ач хүү Суюанто гэртээ ирснээс хойш хоол идэлгүй хоёр хоногийг өнгөрүүлсэн. Түүнээс хойш бие нь илт муудаж нар барсан гэв.
Мбах Гото Япон, Голландын колоничлолыг амьдралынхаа явцад үзэж туулсан байна. Тэрээр таван хүүхэд 12 ач зээ, 17 зээнцэртэй байжээ.
Мөн дэлхийн хамгийн өндөр настны жагсаалтын удаах байранд Ямайкийн иргэн 117 настай Виолет Браун бүртгэгдсэн байна.