УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Татварын багц хуулийн талаар Сангийн сайдын танилцуулгыг сонссон билээ. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын талаар ярихдаа “Зарим улстөрчид НӨАТ-ыг 100 хувь буцааж олгоно гэж ярьдаг. Ингэвэл улсын төсөв чинь цөмрөөд унана. НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна” гэлээ.






































































