• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

  • Улс төр
    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

by undesten
2026-07-11 13:41
in Онцлох мэдээ, Улс төр
0
У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээлээ.

Үндэсний их баяр наадмын нээлтэд Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт хүндэт зочноор оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Их Монгол Улсын гал голомт, манай сайхан оронд айлчлан ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт зочид, гийчид ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа.

Эцэг тэнгэр ивээлээ хайрлаж, эх дэлхий шимээ хүртээн, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр монгол түмний бие сэтгэлийн жавхааг нэмж, билиг ухааны ирийг хурцалж, золбоо хийморийн сүлдийг бадраадаг Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Өндөр дээд язгуур Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа болсон манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол билээ.

Дэлхийд хосгүй монгол наадамдаа тэнгэрийн энгээр ухаанаа цэлмээж, талын энгээр сэтгэлээ баясган суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн БНСУ-ын эрхэм Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт зочид Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Түүх, соёл, төрт ёсны дайчин уламжлалтай тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.

Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсаа байгуулж, өрнө, дорныг төвшитгөн, наран мандах зүгээс наран шингэх хүртэлх өргөн уудам нутагт Монголын их амар амгаланг дэлхий дахинаа тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай.

Өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал-морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, Чингис хаан хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосон билээ.

Үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Эртний түүхт, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар өртөөлөн түүчээлсэн монгол түмэндээ мөнх тэнгэрийн хүчин дор эвийн хүч, сэтгэлийн хат, ухааны ураар даян дэлхийг төвшитгөн энхжүүлсэн Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн тэгш дүүрэн ойн бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эрхэм хүндэт морьтон монголчууд аа,

Монголчууд бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, хүн төрөлхтний түүхэнд сүр хүчээ мандуулан, суу алдраа бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

Монголчууд биднийг, монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэгтэй билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталснаар “Дэлхийн адууны өдөр”-ийг Үндэсний их баяр наадмын энэхүү өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтож байгааг наадамчин олондоо сонордуулж байгаадаа баяртай байна.

Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай.

Миний монголын ард иргэд ээ,

Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй Монгол наадам төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул, усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө бадарч, монгол түмний минь заяа буян өнө мөнхөд дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

ShareTweet

Related Posts

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил үргэлжилж байна
Нийгэм

2026-07-30 12:28
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа эхэлнэ

2026-06-30 15:11
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
Онцлох мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-05-22 10:37
}

Шинэ мэдээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

by undesten
2026-09-12 19:27
0

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

by undesten
2026-09-11 11:02
0

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай