Автозам ашигласны төлбөр нэмэгдэж суудлын автомашин 5,000, ачааны автомашин 20,000 төгрөгийн хураамжтай болсон.
Зам тээврийн хөгжлийн сайдын (хуучнаар) 2023 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-ын 2.10-д:
“Тухайн авто замаар байнга зорчиж, тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигчидтэй гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилсан төлсөн тохиолдолд 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэсэн зохицуулалт бий.
Энэ дагуу тухайн замаар байнга зорчдог тээврийн хэрэгсэл эзэмшигч гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрөө урьдчилан төлж 30 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ











































































