НИТХ-ын баталсан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв.
Иргэдийн хэлж буйгаар 5 дахин их нэмсэн гэж яриад байна. Гэхдээ бид дэлхийн дунджаас 86 дахин бага төлбөр төлж буй. Тэгэхээр энэ төлбөр нэмэх зайлшгүй шаардлага гарч байна.
Гэхдээ өмнө жилүүдэд 18-20 км замыг засдаг байсан. Гэтэл хотын авто замын нийт урт 1290 км. Энэ нь 1.2 хувийн замыг засдаг гэсэн үг. Үлдсэн 98 хувийн авто замыг засдаггүй үлдээчихдэг.
Сүүлийн 4 жилийн хугацаанд 200 гаруй км-ийг зассан. Тиймээс ирэх жилүүдэд 80-аас дээш хувь авто замыг засна гэж тооцоолсон. Иргэдийн хэлж буйгаар 5 дахин их нэмсэн гэж яриад байна. Гэхдээ бид дэлхийн дунджаас 86 дахин бага төлбөр төлж буй. Тэгэхээр энэ төлбөр нэмэх зайлшгүй шаардлага гарч байна.