Энэ онд
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум
төгрөг зарцуулж байгаа юм. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо таван
тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Засгийн газрын шийдвэрээр 2017 оны өвөл гэр
хорооллын шөнийн цахилгааныг тэглэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Түүнчлэн уурын зуухаар халаалтаа шийдвэрлэдэг байсан 50 гаруй жижиг, дунд
байгууламжийг төвийн шугам сүлжээнд холбосон. Ингэснээр нийслэлийн нүүрсний
нийт хэрэглээг 10 хувиар бууруулж чадлаа хэмээн албан хүмүүс ярьж буй. Мөн ирэх
сарын 1-нээс зорилтот бүлгийн 4700 орчим өрхөд сайжруулсан түлш тараах аж.