Гадаа хүйтэрч байгаа учраас бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл ихээр нэмэгдэх хандлагатай байна.Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлж, гарыг савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, халуун аарц болон маск зүүлгэх зэрэг арга хэмжээ авахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Мөн томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн тохиолдолд ханиаж найтаахдаа нэг удаагийн салфетка хэрэглээд хаях, ханиахдаа амаа гараараа дарж болохгүй байхыг анхааруулж байна.