Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил олгогч эздийн холбоотой хамтран \”Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хамтын хэлэлцээр”-ийг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцаагаа жилээс жилд өргөжүүлэн ажилласны үр дүнд сүүлийн 5 жилд 6,8 хувиар буурчээ. Тус аймаг 2008 оноос өнөөг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн хэлэцээрийг хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хугацаанд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хамтын хэлэлцээрийн дагуу төр хувийн хэвшлийн түншлэл, өөртөө ажлын байр бий болгох иргэдийн санаачилгад тулгуурласан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг бусад салбарын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх замаар байнгын, ажлын байрыг бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажилласнаар нийт 9807 байнгын ажлын байрыг бий болгож, ажилгүйдлийн түвшинг сүүлийн 5 жилд 15,2 хувиас 8,4 хувь болгон бууруулсан байна.
khovsgol.gov.mn