Хотынхоо ойн өдрөөр өсвөрийн эмч нар өөрсдийн сурсан мэдсэнээ аймгийн удирдлагуудад тайлагнасан явдал байлаа. Эрүүл мэндийн боловсролыг сургуулиар дамжуулж анги удирдсан багшаас гадна сурагчдын өөрсдийн оролцоонд тулгуурлан бага наснаас нь эрүүл мэндийн дадал хэвшлийг бий болгох, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулах зорилготой өсвөрийн эмч клуб байгуулах төслийг тус сургуулийн багш, сургуулийн эмч нар хамтран бичиж төслийн санхүүжилтийг авчээ. Төслийн санхүүжилтээр авсан анхан шатны тусламжийн хайрцаг, шүдний муляж, шүд цоорох өвчний загвар үзүүлэн, сургалтын хэрэглэгдэхүүн, өсвөрийн эмч клубийн сурагчдын хувцасны иж бүрдэл зэргийг худалдан авч сургалтандаа ашиглаж байгаа юм байна. Цаашдаа өсвөрийн эмч нарын тоог нэмэгдүүлж анги бүр өсвөрийн эмчтэй болох зорилтыг тавьжээ.
Дархан Уул аймаг