боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөнийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011
онд зохион байгуулсан байдаг. Энэ зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, МУБИС-ийн хэл шинжлэлийн ухааны
докторууд оролцож, санал бодлоо солилцсон бөгөөд эргэлзээтэй бичигддэг гэх 700
үгийн хэрхэн зөв бичих талаар эцсийн шийдвэрт хүрсэн тухай мэдээлж байлаа.
Үүний дараагаас Монголчуудын дунд маш их
эргэлзээтэй үгс бичигдэж эхэлсэн. Хэлний зөвлөлд уг нь биднээс дээр мэдлэгтэй
улсууд байдаг гэж боддог ч хэл зүйн хувьд гачигдалтай хүмүүс байдаг нь тэдний
засварласан 700 үгнээс шууд харагдсан. Өчнөөн баялаг сайхан Монгол үгс байхад нэг
үгээр олон утга санаа илэрхийлэхийг хүсч, ирээдүй хойш үеийн минь хэл зүйн
хэрэглээг хумьж чадсан нэг талаасаа мундаг эрх мэдэлтэй улс юм даа гэж бодогдож
байв.
Тэдний завсарласан нэг үг бол ЧЭЭЖ. Уг нь
ЦЭЭЖ гэж бичдэг байлаа. Гэтэл хэл шинжлэлийн эрхэм суутнуудад нэг л биш
санагдаж. Тэгээд Ц-г Ч-ээр сольчихлоо. Бидний үеийнхэн болоод биднээс дээшх
үеийнхэн хэзээ ч ЧЭЭЖ гэж бичиж, уншиж, ашиглаж чадахгүй юм билээ. Одоо яахав,
алдаатай бичдэг нэгэн гээд хэлний зөвлөлийнхөө шийдвэрт гомдож, олон жилийн
сурч боловсорсон хайран цаг хугацаагаа л адлаж явахаас.
Харин энэ цаг үеийнхэн одоо дунд сургуульд
сурч байгаа хүүхэд багачууд ЧЭЭЖ гээд бичихдээ нэг их түүртсэнгүй. Ном сурах
бичиг нь ч бидний үеийн Ц-г Ч-ээр солиод хэвлэгдчихсэн байна. Хурдан юм аа.
Ингээд нэгэн жаран дуусч гэдэг шиг бидний үе 30 ч хүрээгүй байхдаа дуусч, шинэ
эрин Ч үсгээр хүний биеийн төв хэсгийн төлөөлөн нэрлэх болсноор даруй таван жил
өнгөрчээ.
Гэтэл Ц-г Ч-ээр сольсон нь утгын алдаатай
байсан. Тиймээс хуучнаар нь Ц үсгээ ашиглана гэсэн шийдвэрийг Төрийн хэлний
зөвлөлөөс саяхан гаргачихлаа. Ингээд таван жил орчим хэрэглэсэн сурах бичгүүд
хог руу явж, шинээр сурах бичгүүд хэвлэгдэж эхэлсэн гэлээ. Бид ч Ц–дээ дасчихсан байсан учир түүртэх
зүйл алга. Гэтэл анхнаасаа Ч-ээр бичиж, уншиж сурсан энэ багачууд яах вэ. Зөв
бичиг зүйн хувьд ямар хойч үеийг бэлтгэж байгаагаа хэлний зөвлөлийн \”зөнөг”-үүд
ойлгож байгаа болов уу?
Улс орны хэл гэдэг бол халдашгүй дархан
байдлын илэрхийлэл. Гэтэл манай монгол хэл хэдхэн өвгөний цэц булаалдаар
солигдож, өөрчлөгдөж байдаг дархлаагүй хэл болчихлоо. Маргааш Ц ч үгүй, Ч ч
үгүй болвол яах вэ. Хэн хэлийг минь дархлаатай болгох вэ? Өнөөдөр Ч нь Ц болж өөрчлөгдсөнд толгой нь эргэж суугаа багачууд Монгол улсын минь ирээдүй гэж бод доо.