Хятад улс бүтээгдэхүүнийхээ
сурталчилгаанд худал буюу ташаа мэдээлэл тавьсан интернэт худалдааны сайтуудад
торгууль ногдуулах шинэ хуулийн төслийг батлах гэж байна. Онлайн дахь сөрөг
шүүмжүүдийг устгасан болоод эерэг сэтгэгдлүүдийг хуурамчаар оруулсан
борлуулагчдад 30,000 ам.долларын торгууль ногдуулах аж. Хууль тогтоогчид энэхүү шинэ хуулийн
төслөөр тус улсад онлайн худалдаа хамгийн идэвхтэй явагддаг Ганц биечүүдийн
өдрөөс өмнө интернэт худалдааны вэбсайтуудыг цэвэрлэхийг зорьж байгаа гэнэ. Өнгөрсөн
оны энэ өдрөөр борлуулалтын дүн 24 цагийн дотор 18 тэрбум ам.долларт хүрч,
хэрэглэгчид 657 сая захиалга хийсэн байна.
Ганц биечүүдийн өдрөөр ихэнх
борлуулагчид онлайн платформ болох Alibaba-гаар
дамжуулан худалдаа хийдэг бөгөөд хэрэглэгчдийн зүгээс бүтээгдэхүүний талаар
цагдаад гомдол гаргах тохиолдол элбэг гардаг аж. Түүнчлэн эрх баригчдын зүгээс борлуулагчид
худалдаагаа идэвхжүүлэхийн тулд вэбсайтын хайлтын үр дүнд хуурамчаар нөлөөлөх
буюу техникийн хэллэгээр \”шүүрдэлт” хийхийг зогсоох арга хэмжээ авахаар
төлөвлөсөн байна. Өнгөрөгч наймдугаар сард Хятад улс онлайн дэлгүүрүүдийн
маргаан гэгчлэн интернэттэй холбоотой гомдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан дижитал
\”кибер-шүүх”-ийг эхлүүлсэн юм.
Ганц биечүүдийн өдрийг жил бүр
дөрвөн нэг давхацсан өдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн
өнгөрүүлдэг аж. Эхэндээ залуу, ганц биечүүд энэ өдрийг тэмдэглэдэг байсан бол
2009 онд Alibaba компаниас
үүнийг худалдаа, борлуулалтыг идэвхжүүлэх өдөр болгон өөрчилж чадсан юм.
Орчуулсан Б.Болормаа