Дэлхийн тэргүүн баячуудын нэг, Саудын
Арабын хунтайж Алвалид бин Талал баривчлагдсан нь түүний хувьцаа эзэмшиж буй
компаниудын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хэрэг болсон тухай хэвлэлийнхэн
мэдээлж байна. Алвалидийг авилгын хэрэгт холбогдуулан баривчилсны дараах хоёр
дахь өдөрт түүний хөрөнгө оруулалттай \”Kingdom
Holding” компанийн
хувьцааны ханш унаж эхэлжээ. Саудын Арабын угсаа залгамжлах
хунтайжийн удирдан явуулж буй авилгын эсрэг арга хэмжээний хүрээнд
баривчлагдсан 11 хунтайжийн нэг нь Алвалид бин Талал юм. Тэрээр бидний сайн
мэдэх \”Citigroup”, \”Twitter”, \”Facebook” компаниудын
хувьцааг эзэшдэг аж.
\”Одоогийн байдлаас харахад
хунтайжтай холбоотой бизнесийн байгууллагууд ихээхэн хохирол амсаж болзошгүй
байна. Эдгээр компаниудын орлогын байдал илүү тодорхой болтол гол хөрөнгө
оруулагчид нүүр буруулж магадгүй юм” хэмээн Арабын Нэгдсэн Эмиратын \”Menacorp” брокерын
байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Набиль Рантис ярьсан юм.Угсаа залгамжлах хунтайж, 32 настай
Мухаммед бин Салман газрын тосны вант улс гэгдэх Саудын ертөнцөд өөрийн
хяналтыг тогтоож, авилга хээл хахуультай тэмцэх ажлынхаа хүрээнд олон хунтайж,
төрийн дээд албан тушаалтнуудыг баривчлаад байгаа билээ.
Б.Болормаа